Иргэн бүрд насан туршийн сурч боловсрох, ажил мэргэжлийн сонголтоо хийх, ажил мэргэжлийн хөгжлийн замаа удирдах, мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжихөд нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах чадамж бүхий ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор салбар дундын магистрын хөтөлбөр 2017 оны хичээлийн жилээс нээгдэн элсэлт авч эхэлсэн. Тус хөтөлбөрийг бодлогын түвшинд ХНХЯ, БШУЯ-аас дэмжлэг үзүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), ADB зэрэг донор байгууллага болон хувь судлаачдаас сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зэргээс гадна суралцагчдад сургалтын тэтгэлгийн дэмжлэгийг үзүүлж ирсэн.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчдад энэхүү тэтгэлгийг тав дах жилдээ олгох гэж байгаа бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд ШУС, НУС-ын Ажил мэргэжил судлал хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Ё.Байгалмаа шалгарлаа.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ