“Өнөөдрийн цөмийн аж үйлдвэржилтийн гол асуудлууд” сэдэвт зуны сургалт боллоо

Share Button

МУИС-ийн Цөмийн судалгааны төв “МонАме” ТББ-тай хамтран “Өнөөдрийн цөмийн аж үйлдвэржилтийн гол асуудлууд” сэдэвт зуны сургалтыг 7-р сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулав.  

Цөмийн зэвсэггүй статус бүхий, уран олборлолтыг эхлүүлж, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зорилт тавьж буй манай оронд анх удаа болсон энэхүү сургалтыг Дэлхийн цөмийн их сургуультай хамтран ажилладаг Олон улсын Атомын Энергийн Агентлаг, Дэлхийн Цөмийн Нийгэмлэг, Олон улсын Аюулгүй байдал хамтын ажиллагааны төв зэрэг байгууллагын шилдэг зөвлөхүүд удирдан явууллаа. 

Дэлхий нийтийн сэдэв болох цөмийн эрчим хүчийг тойрсон  асуудлыг хэрхэн багаар шийдвэрлэх арга замыг ярилцах, энэ чиглэлд ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий тус сургалтанд цөмийн технологи, инженерийн чиглэлээр суралцагсад, цацрагийн хяналт, хамгаалалтын чиглээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, цацраг идэвхит ашигт малтмал олборлогч уул уурхайн компаниудын мэргэжилтэн, судлаачид оролцлоо.

 Сургалт дэлхийн эрчим хүчний ирээдүйн төлөв, цөмийн энерги, аж үйлдвэрлэл, технологи, эдийн засаг, хууль эрх зүй, уран олборлолт, баяжуулалт, цөмийн реактор, цөмийн аюулгүй байдал эрүүл мэнд, цөмийн түлшний худалдаа, тээвэрлэлт  зэрэг нийт 14 бүлэг сэдвээр явагдлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар