Азийн хөгжлийн сангийн 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтын дүн гарлаа. Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой.
МУИС-ийн 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/437 тоот ажлын хэсгийн тушаалаар тэтгэлэгт хүсэлт өгсөн суралцагчдын материалтай танилцаж анхан шатны шалгаруулалтыг хийж гурван суралцагчийн материалыг АХС-руу илгээсэн. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Азийн хөгжлийн сан хийж ШУС-ийн Антропологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Ц.Мөнхзаяа тэнцжээ. Азийн хөгжлийн сангаас ирүүлсэн албан бичгийг хавсралтаас үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ