МУИС болон Япон улсын Сока их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1-4 дүгээр түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж байх) болон ахисан түвшний төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 3.0 дээш байна.
- Англи хэлний TOEFL-iBT 71 эсвэл IELTS 5.5 эсвэл CEFR B2 түвшний, Япон хэлний JPLT N2 түвшний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт англи хэлээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна)
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэлээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна. Магистр, докторын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
- Англи хэл дээр тодорхойлох захидал – 1ш. Харьяа тэнхим, удирдагч багшийн тодорхойлолт байх. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.
- Сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр шивсэн байна. (Хамгийн багадаа 1 нүүр)
- Англи хэлний эсвэл япон хэлний JLPT онооны батламжийг хавсаргах.
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш, 1-3MB хэмжээтэй)
- 3 сараас хэтрээгүй цээж зургийг файлаар илгээх (шаардлагыг эндээс үзнэ үү).
- Санхүүгийн баталгаа /банкны албан ёсны баталгаа/ батлан даагчийн тодорхойлолт татах
2 улирал суралцах бол 600,000 йен
1 улирал суралцах бол 300,000 йенийн баталгаа гаргана
Хүсэлт гаргагч бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа овог нэр, хэдэн улирал суралцах, утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг авахыг анхаарна уу.
Сургалтын төлбөр, зардал: Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр чөлөөлнө. Эрүүл мэндийн даатгал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цаг хүртэл. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.
Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сока Их Сургуульд илгээнэ. Сока их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот
77307730-1519