БНСУ-ын Chonnam үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бүх түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
- Голч дүн 2.7-оос дээш
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,
- Бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх.
Бүрдүүлэх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж,
- Гадаад паспортын хуулбар (Солонгост суралцаж дуусах хугацаанаас хойш 6 сарын хугацаатай)
- Санхүүгийн баталгаа – сургуулиас шалгарсан тохиолдолд өгөх
Хөтөлбөр, тэтгэлэг болон бусад мэдээллийг эндээс үзнэ үү.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны аравдугаар сарын 20-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон суралцах улирал, утасны дугаарын хамт studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эцсийн шалгаруулалтыг Chonnam их сургууль хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот
77307730-1519