“МУИС-ийн цахим сургалтын түр журам”-ыг 2020 онд баталж, “Open EDX”-т суурилсан цахим сургалтын платформ хөгжүүлснээр албан сургалтдаа цахим хичээлийг ашиглах эрх зүйн орчин болон технологийн шийдлийг бий болгосон билээ. Энэ үеэс багш нар олон хичээлийг МУИС-ийн захиалгаар болон өөрсдийн санаачлагаар хөгжүүлж ирсэн бөгөөд тэдгээрээс анхдагч болж дараах багш нар цахим хичээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлжээ.
Тухайлбал, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх, дэд профессор Н.Оюунчимэг нар 2021 оноос хойш дараах хоёр хичээлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн хөгжүүлж, Оюуны өмчийн газраар Зохиогчийн эрхээ баталгаажууллаа.
- Хүрээлэн буй орчны судалгаанд зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ, Зохиогчийн эрхийн гэрчилгээ 15059
- Байгаль хамгаалал ба тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, Зохиогчийн эрхийн гэрчилгээ 15060
Эдгээр цахим хичээлийг ашиглах эрхийг МУИС болон Зохиогч багш нар хамтран эзэмшинэ.
Ийнхүү бүрэн цахим хичээлийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж, зохиогчийн эрхээр баталгаажуулснаар бусад сургалтын байгууллагад төлбөртэйгээр экспортлох, албан бус сургалтыг МУИС-ийн нэр дээр зохион байгуулах нөхцөл бүрдэж байна.