Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд “Оролцогч талуудын хамтын ажиллагааны идэвхжүүлэлт” олон улсын зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтыг төслийн хамтрагч байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургууль 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.
Тус уулзалтад таван улсын (Эстони, Герман, Монгол, Энэтхэг, Итали) 18 байгууллагын төлөөлөгчид оролцсоноос Монгол улсаас МУИС, ХААИС, МУИС-ийн Ховд салбар сургууль, ХТСИ, ҮЦХ, хувийн хэвшилээс идэвхитэй хамтран ажиллаж буй “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Сурах чадварыг бэхжүүлэх төв, “Гарден сити” ХХК урилгаар оролцож, өнөөг хүртэлх хамтын ажиллагааны үр дүн, ач холбогдол болон цаашдын чиглэлээ танилцууллаа.
Уг зөвлөлдөх уулзалтын зорилго нь хотын ногоон-цэнхэр байгууламж, байгальд суурилсан шийдэл, хот төлөвлөлт, амьдрахад таатай хотыг хөгжүүлэхэд олон улсын сургалт-судалгаа-төрийн-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/urbangreenblue
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.
Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.