МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн “NUM CAREER” болон “Франкофон хамтын ажиллагааны төв” хамтран суралцагчдад зориулан “Цагийн ажлын байрны өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зорилгоор цагийн ажилд зуучилж, хөдөлмөрийн харилцаа, соёлд сургах, ажил хөдөлмөрт бэлтгэх, туршлагажуулах, төгсөөд ажлын байртай болох боломжийг бүрдүүлэхэд оршино.
Өдөрлөгт топ аж ахуйн нэгж байгууллага болох “Юнител”, “Таван богд фүүдс”, “Сайн интернэшил”, “Миний дэлгүүр”, “MCS”, “Ард санхүүгийн нэгдэл” зэрэг 25 байгууллага оролцсон.
Цагийн ажлын байрны өдөрлөг МУИС-ийн хичээлийн II, IV, VIII, IX-р байруудад буухиа хэлбэрээр дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Ажил олгогч байгууллагуудын 32 цагийн ажлын байр зарлагдаж, 864 анкет бөглөгдсөн байна.
2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдөдөө зориулан үндсэн цагийн ажлын байрны өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.