Монгол Улсын Их Сургуулийн гадаад суралцагчдад зориулан Оюутны хөгжлийн төв Гадаадын иргэн харьяатын газартай хамтран Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой яриа таниулгыг аравдугаар сарын 11-нд зохион байгууллаа.
Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б.Цогтбат-Очир
Тус уулзалт, яриаг Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг нээж үг хэлэв. Гадаадын иргэн харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б.Цогтбат-Очир нь гадаад оюутнуудад Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл хэрхэн авах болон бичиг баримтын бүрдэл, ГИХГ-ын үйлчилгээний талаар болон мэдвэл зохих холбогдох хуулийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, зөрчил хянан шийдвэрлэх тухай журам зэрэг юм. Уулзалтад МУИС-д суралцагч бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд болон монгол хэлний бэлтгэлийн нийт 20 орны 100 гаруй оюутан оролцлоо.
Мэдээг бэлтгэсэн Гадаад оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б. Буянханд