Улаанбаатар хотын ойг угтан Нийслэлийн аялал жуулчлалын газраас жил бүр “Улаанбаатар хотын тойрон аялал”-г зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 2023 оны аравдугаар сарын 29-нд хийлээ. Аялалд 2023-2024 оны хичээлийн жилд МУИС-д бакалавр, магистр, докторын түвшинд болон монгол хэлний бэлтгэлд суралцахаар элссэн 10 орны 194 оюутны төлөөлөл 70 оюутан оролцлоо. Гадаад оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Буянханд болон Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баяртуул нар аяллыг хариуцан ажиллаа.
Аяллын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбай, Богд хааны ордон музей, Зайсан толгой, Бурхны хөшөө, Цонжин болдог, Чингис хааны морьт хөшөөт цогцолбор зэрэг түүхэн дурсгалт газартай танилцсан юм.
Мэдээг бэлтгэсэн Гадаад оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Буянханд