Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгуулав

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөл (ЭЗ)-ийн ээлжит хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд зохион байгуулав. Энэ удаагийн хуралдаанаар “МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн тайлан”-г хэлэлцлээ.

Тайлантай холбогдуулж МУИС-ийн захирал Д.Бадарч “Түүхэн хөгжлийн уулзвар дээр” болон “МУИС-ийн хөгжлийн шинэ эрин үе” сэдвээр сонсгол тавив.

Хурлын үр дүнд тайланд өгсөн төрөлжсөн хороод болон гишүүдийн санал, зөвлөмж, дүгнэлтийг тусган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр тогтлоо. Түүнчлэн тайлангийн хэл найруулга, бичлэгийг сайжруулж Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болов. Шинэчлэн боловсруулсан “МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн тайлан”-г МУИС-ийн нийт эрдмийн хамт олонд удахгүй түгээх болно.

Мөн хурлын төгсөлд МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Эдийн засгийн тэнхимийн профессор Х.Цэвэлмаа МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн нөхцөл байдлын шинжилгээг танилцууллаа.

МУИС-ийн ЭЗ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тогтоолтой ЭНД ДАРЖ танилцана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар