Сумитомо Корпораци нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилготой бөгөөд авъяаслаг, идэвхитэй, сурлага сайтай тэргүүний оюутнуудыг түлхүү дэмжих зорилгоор 18 дахь жилдээ МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож байна.
МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвийн зүгээс Сумитомо Корпорацид тэтгэлэг олгох оюутнуудын тоо болон тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тавьсан санал хүсэлтийг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэн, 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд оролцох оюутнууд дараахи шаардлага хангасан байна. Үүнд:
- МУИС-ийн 1 буюу 2 дугаар курсэд суралцдаг байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Цаашид суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах,
- Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Нийгэм олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр амжилт гаргасан байх
Сонгон шалгаруулалтанд оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа шаардлага хангасан оюутнуудын материалыг 2 дугаар сарын 22-ны 18 цаг хүртэл МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвд хүлээн авна. Хугацаа хоцорсон буюу дутуу материал хүлээн авахгүй. Үүнд:
- Өргөдөл /загварын дагуу/-2 хувь, SUMITOMO SCHOLARSHIP APPLICATION FORM
- Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт,
- Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар,
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200 доошгүй үгтэй эссе бичих,
- Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Тэтгэлэгээ үргэлжлүүлэх оюутнууд дараах материалуудыг бүрдүүлж 2013 оны 2 дугаар сарын 22-ны 18 цагаас өмнө ОҮТ-д авчирч өгнө. Хугацаа хоцорсон буюу дутуу материал хүлээн авахгүй.
- Өргөдөл /зурагтай, загварын дагуу/,
- Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт,
- Оюутанд үйлчлэх төвөөс бөглүүлсэн идэвхижүүлэлтийн хуудастайгаа ирнэ үү.
Асууж тодруулах зүйл байвал 77307730-1143 утсаар буюу дараахи хаягаар хандана уу.
www.facebook.com/МУИС Оюутанд үйлчлэх төв
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
МУИС-ийн 1-р байрны 202 тоот