“Зайнаас тандан судлал, ГМС-ийн орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл”сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

Олон улсын газарзүйн мэдээллийн системийн (GIS DAY) өдрийг тохиолдуулан МУИС-ийн ШУС-БУС, Газарзүйн тэнхимээс “Зайнаас тандан судлал, ГМС-ийн орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлыг 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 13:00 цагаас МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот өрөөнд хийв. Тус эрдэм шинжилгээний хуралд Газарзүйн салбарын мэргэжлийн хөтөлбөрүүдийн оюутан залуус идэвхитэй оролцож, өөрсдийн судалгааны ажлуудаа хэлэлцүүлсэн бөгөөд профессор багш нараас холбогдох санал, зөвлөмжүүдийг өгч ажиллажээ. Энэхүү хурал цаашид жил бүрийн 11 сарын гурав дахь долоо хоногийн гурав дахь өдөр тогтмол болох ба үндэсний хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Зайнаас тандан судлал, ГМС-ийн орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд дараах оюутнууд өөрсдийн хийсэн судалгаагаараа шалгарлаа.

  1. Хот, бүс нутаг төлөвлөлтийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Урангоо, Б.Дунгармаа нар “Шинэ суурьшлын бүсээс хотын төвийг холбосон автозамын хөдөлгөөний ачааллыг орон зай цаг хугацааны хамааралд харьцуулан тодорхойлох нь” сэдвээр Тэргүүн байр,
  2. Байгаль орчныг зайнаас тандан судлалын IV түвшний оюутан С.Маралгоо, Б.Чойсүрэндорж нар “Бэлчээрийн судалгаанд хайбрид технологи ашиглах боломж” сэдвээр Дэд байр,
  3. Газарзүйн IV түвшний оюутан Ц.Сумьяарагчаа, Г.Нандин-Эрдэнэ нар “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хиймэл нуурын орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн төлөв, сансрын зурагт тулгуурласан шинжилгээ: Хар-Ус нуурын сав газарт үзүүлэх нөлөө” сэдвээр Гуравдугаар байруудад тус шалгарлаа.

Зайнаас тандан судлал,
газарзүйн мэдээллийн системийн
судалгааны лаборатори (GEO-iLAB)
ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар