МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого” сэдвийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлийг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.
- Тэргүүн байранд докторант Б.Батхүү “Малын гаралтай түүхий эдийн чанарыг эргэн мөшгөх систем нэвтрүүлэх замаар сайжруулах нь /Монголын арьс ширэн түүхий эд бэлтгэлийн жишээн дээр/”
- Дэд байранд докторант Ч.Сүрэнхорол “Монгол Улсын төрийн бодлогын үнэлгээний эрх зүйн орчин”
- Гутгаар байранд ӨМӨЗО-с ирж суралцаж буй магистрант Qinge “Иргэдийн оролцоог сайжруулах зарим асуудлууд: Алшаа аймгийн Баян хотын жишээн дээр” сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим