“Токио васеда ротари клуб”-ийн Монголын найрамдал сайн дурын багийн гишүүдийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

“Токио васеда ротари клуб”-ийн Монголын найрамдал сайн дурын багийн гишүүдийн тэтгэлэг зарлагдлаа.

Тэтгэлгийн зорилго нь “Токио Васеда Ротари Клуб”-ийн Монголын Найрамдал Сайн Дурын Багийн гишүүдээс МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт сурч байгаа, санхүүгийн дэмжлэг шаардлагатай, нийгмийн идэвхтэй суралцагчийг дэмжих, Монгол Японы найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулахад оршино.

Энэхүү тэтгэлгийг ШУС-ийн Япон хэлний хөтөлбөрийн Гадаад хэлний орчуулга (Япон), Гадаад хэл, орон судлал (Япон), Орон судлал (Япон) хөтөлбөрийн II-IV түвшний таван суралцагчид олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: Нэг оюутанд 1.000.000 төгрөг

Тэтгэлгийн шалгуур, шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын Гадаад хэлний орчуулга (Япон), Гадаад хэл, орон судлал (Япон), Орон судлал (Япон) хөтөлбөрийн 2-4 түвшний идэвхтэй төлөвт сурч байгаа суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх, МАЯГТ ТАТАХ
  3. Ар гэрийн санхүүгийн чадамж дундаас доогуур түвшинд байгаагаа үнэн, зөв тодорхойлсон байх
  4. Суралцагч үндсэн мэргэжлээрээ болон өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр оролцсон арга хэмжээ, үйл ажиллагааныхаа талаар тайлан, тодорхойлолтыг хавсаргасан байх;
  5. Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго, зорилтын талаар эссэ бичих
  6. Ёс зүй, харилцаа, хандлагаараа үлгэр жишээч оюутан байх /мэргэжлийн тэнхимийн багшийн тодорхойлолт/,

Шалгаруулалтыг:

“Токио Васеда Ротари Клуб” Монголын Найрамдал Сайн Дурын Баг сонгон шалгаруулна.

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах хугацаа:  2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12  дугаар сарын 04-ний 15:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн шаардлагын дагуу бүрдүүлэх бичиг баримтын хуулбар материалыг хэвлэж, МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Холбоо барих утас: 77307730-1514,  enkhtaivan_ts@num.edu.mn,

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар