“Хичээнгүй оюутан-2023” тэтгэлгийн хүсэлт авах хугацааг сунгалаа

Share Button

Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих, эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор Оюутны хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2023” тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацааг сунгалаа.

Тэтгэлгийн шалгуур шаардлага:

  1. Бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байх /гэрчлэх баримтын хуулбар хавсаргах/
  2. Сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх
  3. Суралцагч байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
  4. Суралцагч үндсэн мэргэжлээрээ болон өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр оролцсон арга хэмжээ, үйл ажиллагааныхаа талаар тайлан, тодорхойлолтыг хавсаргасан байх;
  5. Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго зорилтын талаар эсээ бичих

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийн маягт, татах
  2. Бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байх /гэрчилгээний хуулбар хавсаргах/
  3. Дүнгийн тодорхойлолт- (монгол)
  4. Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго зорилтын талаар эсээ
  5. Суралцагч байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2023 оны 12  дугаар  сарын 08-ны  өдрийн 15:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтын хуулбар материалыг хэвлэж МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Холбоо барих утас: 77307730-1514,  enkhtaivan_ts@num.edu.mn,

Оюутны хөгжлийн төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар