Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” Шүүхийн мэтгэлцээний тэмцээн найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээний зорилго нь Хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудыг бодит тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, хариу тайлбар гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, прокурорын байр сууринаас яллах, цагаатгах үндэслэлийг тодорхойлох, шүүн таслах ажиллгаанд оролцож мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэхэд оршдог.
Тэмцээнд Хууль зүйн их, дээд 10 сургуулийн нийт 28 баг оролцож мэтгэлцлээ. Оролцогч байгуудаас
- Захиргааны эрх зүйн төрөлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Энхтайваны удирдсан баг Тэргүүн байр,
- Иргэний эрх зүйн төрөлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Баялагмаагийн удирдсан баг Тэргүүн байр,
- Эрүүгийн эрх зүйн төрөлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Одонтунгалагийн удирдсан баг Дэд байр эзэллээ.
- Багийн нийлбэр оноогоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг Тэргүүн байрт шалгарлаа.