Төрд ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртсэн багш, ажилтанд МУИС-ийн захирал доктор, профессор Д.Бадарч шагналыг нь гардууллаа.
МУИС-ийн ШУС-ийн захирлын туслах Б.Ундрал болон Санхүү, эдийн засгийн бодлогын газрын ахлах нягтлан бодогч Ч.Байгалмаа нар “Алтан гадас” одонгоор, ШУС-ийн НУС-ын Боловсрол судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор С.Соёлжин “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа.
Шагнал гардуулах арга хэмжээнд МУИС-ийн эрхэлсэн захирлууд болон Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, Нийгмийн ухааны салбарын захирал Ч.Тамир оролцов.
Төрийн дээд одон медаль хүртсэн багш ажилчдадаа халуун баяр хүргэе.