2023-2024 оны хичээлийн замын зардлын буцаан олголтын тухай

Share Button

МУИС-ийн оюутнууд 2023-2024 оны хичээлийн жилийн өвлийн амралтаараа орон нутаг руу явсан, ирсэн замын зардал (500 км болон түүнээс дээш байршилтай)-ыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын дагуу дараах холбогдох баримтыг үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож нөхөн олгоно

Замын зардал буцаан авахад бүрдүүлэх материал:

  • Явсан, ирсэн тийз /авто тээврийн үндэсний газраас батлагдсан, тамга тэмдэг бүхий, онгоцоор явсан бол Авиа компанийн тодорхойлолт/
  • Явсан/ирсэн хугацаа:  2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны хоёрдугаар сарын 01-ний хооронд

Бүрдүүлсэн материалыг 2024 оны хоёрдугаар сарын 05-24-ний хооронд Багш, оюутны хөгжлийн төвийн гурван давхрын 306 тоот өрөөнд хүлээн авна.

                                     ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар