“Мэргэжлийн хөтөлбөрөө сурталчилъя 2023” контент хакатонын шилдгүүд тодорлоо

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулиас “Мэргэжлийн хөтөлбөрөө сурталчилъя 2023” контент хакатон амжилттай зохион байгуулж энэ сарын 25-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд 15 хөтөлбөрийн 60 гаруй оюутан 11 багт хуваагдан Археологи, Антропологи, Урлаг судлал, Шашин судлал, Геологи, Экологийн бакалаврын хөтөлбөрийг зорилтот элсэгчид сурталчлах 100 гаруй контент бүтээн өрсөлдлөө.

Уралдааны тэргүүн байрт “Антропологи I” баг шалгарч гурван сая төгрөг, дэд байрт “Шашин судлал II” баг, “Археологи III” баг шалгарч тус тус хоёр сая төгрөг, гуравдугаар байрт “Археологи I”, “Геологи II” баг шалгарч тус тус нэг сая төгрөгийн шагнал хүртлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй уг уралдааны шүүгчээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш нар болон контент үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Уралдаан шалгарсан багуудын бүтээлтэй доорх холбоосоор танилцаарай.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар