МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна

Share Button

Монгол Улсын Их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жил, 79 дэх удаагийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-16:00 цагийн хооронд хичээлийн II байрны А танхим буюу 343 тоот өрөөнд зохион байгуулна.

МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100 мянга гаруй суралцагч төгсөөд байна. Энэ хичээлийн жилд 79 дэх удаагийн эрдмийн баяраар 1000 гаруй суралцагч төгсөнө.

Монгол Улсын Их сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!

ЭРДМИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар