Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
- МУИС-ийн дүрэмд Дээд боловсролын хуульд нийцүүлж өөрчлөлт оруулав.
- МУИС-ийн 2024 оны төсвийн төслийг батлав.
- МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн тайланг хэлэлцэв.
- МУИС-ийн зарим бүрэлдэхүүн болон салбар сургуулийн нэрийг өөрчилж, захиргааны түр бүтцийг үндсэн бүтэц болгов.
- 2023-2024 оны хичээлийн жилийн хавар элсүүлэх оюутны хяналтын тоог батлав.
Монгол Улсын Их сургуулийн бүх түвшний хичээлийн нэг багц цагийн төлбөрийг инфляцын түвшин, сургалтын багц цагийн бодит үнэлгээнд тулгуурлан нарийвчилсан судалгаа хийж, Удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх болон төсвийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, тээврийн хэрэгсэл ашиглалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн зардлыг хэмнэх үүргийг сургуулийн захиргаанд өглөө.
Loading...