Монгол Улсын Их сургууль, Гаалийн ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичгийг 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр байгууллаа. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, Монгол Улсын Их сургуулийг төлөөлж ректор Д.Бадарч Гаалийн Ерөнхий Газар болон Монгол Улсын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд талууд харилцан тохиролцож, санамж бичигт үзэглэв.
Мөн уулзалтад МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, тус сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн эрхлэгч Ө.Номинцэцэг болон МУИС-ийн Бодлогын судалгааны лабораторийн эрхлэгч Х.Анхбилэг нар оролцлоо. Нөгөө талаас Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан болон Сургалтын төвийн дарга Ч.Мөнххишиг нар байлцав.
Хамтын ажиллагааны зорилго нь талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, чадавхжуулахад харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.