Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

Ажлын байрны нэр: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Монгол болон Япон улсын харилцааг цаашид улам хөгжүүлэхийн төлөө тууштай сэтгэлтэй байх;
  • Боловсрол, эсвэл бизнесийн салбарт удирдах албан тушаалд таваас дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Төвтэй холбоотой үйл ажиллагаанд таваас дээш жил оролцсон туршлагатай байх;
  • Япон хэл болон англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх, ялангуяа япон хэлээр ажиллах чадвартай байх;

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах туршлага, ур чадвартай байх;
  • Төвийн үйл ажиллагаатай холбоотой бодлого тодорхойлж, бодлогын баримт бичиг боловсруулах  чадвартай байх;
  • Санхүүгийн төлөвлөлт хяналтыг хэрэгжүүлэх ур чадвартай байх;
  • Хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх чадвартай байх;
  • Аж ахуй, мэдээллийн технологийн үйл ажиллагааг удирдлагаар хангах туршлага, чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /

Материал хүлээн авах хугацаа:

2024 оны нэгдүгээр сарын 16-31-ний өдрийн 09:00-18:00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах

Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-0/ Ерөнхий удирдлагын тасаг

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар