Монголын Антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл 2024 оны эхний дугаартаа өгүүлэл авч эхэллээ

Share Button

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаач Та бүхнийг МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology” сэтгүүлийн (https://journal.num.edu.mn/MJAAE) 2024 оны шинэ дугаарт эрдэм шинжилгээний өгүүллээ илгээхийг урьж байна.

Сэтгүүлийн анхны дугаар 2002 онд хэвлэгдэн гарснаас хойш Монголын археологи, биологийн болон нийгэм соёлын антропологи, угсаатан судлалын салбарын шинэ мэдээлэл, судалгааны шинэлэг үр дүнг нийтлэх, салбарын эрдэмтэн судлаач, ахисан түвшний оюутан суралцагчдын санал бодлоо хуваалцах эрдэм шинжилгээний талбар болж 12 дугаар олны хүртээл болжээ. 2023 оноос “Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology” сэтгүүл нь (ISSN 1810-5025) олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд албан ёсоор нэгдэж, өгүүлэл тус бүр DOI (Digital Object Identifier) дугаартай хэвлэгдэх болсон юм.

Та бүхэн сэтгүүлийн хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу бичсэн өгүүллийнхээ MS Word болон PDF цахим hувилбарыг u_erdenebat@num.edu.mn  и-мэйл хаягаар илгээнэ үү.

2024 оны гуравдугаар сарын 15-наас өмнө илгээсэн өгүүллийг 2024 оны тавдугаар сарын эхний дугаарт хэвлэнэ. Харин 2024 оны гуравдугаар сарын 15-наас хойш илгээсэн өгүүллийг 2024 оны арваннэгдүгээр сарын дугаарт хэвлэх болно.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [343.73 KB]

СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар