Зарлал | Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр бакалаврын түвшинд 2.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй суралцагчдын анхааралд

Share Button

Боловсролын Ерөнхий Хуулийн 13.3.6 дахь заалтаар төрийн болон орон нутгийн өмчийн:

  • Цэцэрлэг
  • Ерөнхий боловсролын сургууль
  • Мэргэжлийн боловсролын сургууль
  • Политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах журам гарах болсон тул дээрх заалтын шаардлага хангасан суралцагчид 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс 20-ны хооронд доорх бичиг, баримтыг бүрдүүлж өгнө үү.

Үүнд:

  1. Өмнөх улирлын голч 2.7 ба түүнээс дээш дүгнэгдсэн /2023-2024 оны хаврын улиралд шинээр элссэн бол элсэлтийн журмын шалгуур хангасан байх/
  2. 15 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгааг номлох баримт /анх ажилд орсон тушаалын хуулбар/, ажлын газрын тодорхойлолт
  3. Нийгмийн даатгалаар баталгаажиж буйг нотлох баримт /лавлагаа/
  4. Суралцагчийн төрсний бүртгэлийн лавлагаа
  5. Эцэг, эхийн болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Өргөдөл /өргөдлийн гарчиг: Боловсролын Зээлийн Санд гэх, утасны дугаар, и-майл хаягаа өргөдөлд бичих/

Дээрх баримтыг бүрдүүлэн МУИС-ийн БОХТ-ийн 306 тоот /БЗС-ийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Солонго/-д авчирч өгнө үү.

 

                               Лавлах зүйл гарвал:  77307730-1517,  99055505

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар