БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Уг тэтгэлэг нь 2023-2024 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо: 4

Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр одоо идэвхтэй сурч буй, бакалаврын түвшний оюутан байх
  2. Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах. (сурлагын амжилт, нийгмийн идэвх зэрэг сайн талаа тодорхой бичих: ар гэрийн байдал, тэтгэлэг авч байсан бол ямар тэтгэлэг хэзээ авсан г.м.)
  4. Суралцах төлөвлөгөө – эссэ

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Амжилтыг нотлох бичиг баримтын хуулбар
  4. Суралцах төлөвлөгөө -эссэ

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Оюутны хөгжлийн төв байрны гурван давхарт, Оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд цаасаар хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Шалгаруулалтын дүн 2024 оны хоёрдугаар сарын 29-нд гарна. Хувь мэйлээр хариуг мэдэгдэнэ.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn  9910-9128, dulmaa.b@num.edu.mn

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар