Тэтгэлэг

Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшийн тэтгэлэг зарлагдлаа

Тэтгэлгийг суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг бүрэн судалсан, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог, диссертацийн ажлаа хийж буй МУИС-ийн докторант багшид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно. ТЭТГЭЛГИЙН ...

Монголын Криминологичдын холбоо, Монгол Улсын Их сургуультай хамтран судалгааны магистрантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна

Монголын Криминологичдын холбооны МУИС-тай хамтарсан магистрын сургалтын бүтэн тэтгэлэгт хөтөлбөр Монголын Криминологичдын холбоо, Монгол Улсын Их сургуультай хамтран 1.5 жилийн судалгааны магистрантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Зорилго: Хууль зүйн ухаанаас бусад салбарын мэргэжилтэй хүмүүст ...

Германы Улсын Төв Номын санд судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Прүссийн соёлын өвийн сангаас (Stiftung Preußischer Kulturbesitz) Германы Улсын төв номын санд 1-3 сарын хугацаанд очиж судалгаа хийх боломжтой тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрт нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эрх зүй, шинжлэх ухааны түүхийн салбарт судалгаа ...

Япон Улсын Аёома Гакуйн их сургуулийн 2021 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа

МУИС болон Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 1-4 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх Голч оноо 2,5 буюу ...

БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

МУИС болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний, магистрын 1-2 ...

БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

МУИС болон БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 1-3 ...

Австрийн Ernst Mach Grant-Eurasia-Pacific Uninet тэтгэлгийн хугацааг сунгалаа

Австрийн Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet-ийн (хуучнаар Юнинетийн тэтгэлэг) докторын болон докторын дараах судалгааны тэтгэлгийн маериал хүлээн авах хугацааг COVID-19 цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж байна. МУИС болон ...

Сөүлийн үндэсний их сургуулийн 2021 оны хаврын улирлын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

МУИС-ийн хамтын ажиллагаатай тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Тус тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын их дээд сургуулийн багш нарт зориулсан докторын хөтөлбөрийн бүрэн тэтгэлэг бөгөөд 2021 оны ...

Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Тэтгэлгийн зорилго нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжиж  6 суралцагчид тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон  ажлын хэсэг хуралдаж, тэтгэлэгт хамрагдах ...

Ахисан түвшний суралцагчдад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн батламж гардууллаа

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчдыг дэмжих, урамшуулах зорилгоор ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 2 дахь жилдээ олгоод байна. 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар