БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний, магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх /бакалавр, магистрын түвшин тус бүрд дор хаяж 1 улирал бүтэн суралцсан байх/
  2. Голч дүн бакалавр – 2,5 болон түүнээс дээш, магистр – 3,0 байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх /сертификат хавсаргах/ Үүнд:
  • TOEFL IBT 88, IELTS 6.0
  • TOPIK level 5

Сөүлийн үндэсний их сургуулийн тусгай шаардлагууд. Үүнд:

  • Бизнесийн удирдлагын сургууль: солилцооны оюутан авах боломжгүй
  • Компьютерийн ухаан, инженерчлэлийн сургууль: IT, компьютер инженерчлэлийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид хамгийн багадаа 15 кредит амжилттай судалсан байх
  • Шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: СҮИС шалгаруулна
  • Солонгол улсын түүх, Солонгос хэл,хэл шинжлэл, Статистик, Эм зүй хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид Солонгос хэлний батламж хавсаргах /TOPIK Level 5 ба түүнээс дээш/
  • Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжгүй
  • Магистрын суралцагчид СҮИС-ийн Бизнесийн Сургуульд суралцах боломжгүй.

Бүрдүүлэх материалууд /бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэл дээр байх/

  1. CV /загвар байхгүй/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсхүл тамга даруулсан байх/
  3. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсхүл тамга даруулсан байх/
  4. Statement of purpose буюу суралцах зорилго тодорхойлсон эсээ /англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байна, 1-2 нүүр/
  5. Багшийн тодорхойлох захидал /албан захианы хэлбэртэй, гарын үсэг зурж тамга дарсан байх/
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хөтөлбөр:

Зардал: МУИС-д сургалтын төлбөрөө төлж, Сөүлийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, онгоцны тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 09 дүгээр сарын 28-ны 16.00 цаг хүртэл.

Хаана: МУИС, хичээлийн 2 дугаар байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс, 109.

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 10 дугаар сарын 10-ны дотор оюутан солилцоо хөтөлбөрт шалгарсан оюутнуудын нэрс, материалыг Сөүлийн Их Сургуульд илгээнэ. Сөүлийн Үндэсний их сургууль дараагийн шатны сонгон шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС