Ахисан түвшний суралцагчдад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн батламж гардууллаа

Share Button

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчдыг дэмжих, урамшуулах зорилгоор ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 2 дахь жилдээ олгоод байна.

2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улиралд зарлагдсан тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын А/122 тоот тушаалаар томилогдсон МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаж, МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн журмын дагуу суралцагчдын  голч дүн, судалсан багц цагийн болзол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зарчмыг баримтлан докторын 1, магистрын 5, нийт 6 суралцагчийг шалгаруулсан.

Шалгарсан суралцагчдад тэтгэлгийн батламж галдуулах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Бадмаанямбуу, Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар  суралцагчдад сургалт, судалгааны ажлын амжилт хүсэн батламжийг гардуулан өглөө.

 

Ахисан түвшний суралцагчдад тэтгэлэг олгож эхэлснээс хойш докторын 12, магистрын 25, нийт 37 суралцагчдад тэтгэлэг олгоод байна.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчид

Овог Нэр Сургууь Хөтөлбөр
  Докторант
1 Буядаа Нарантуяа ШУС-ХУС Олон улс орон судлал
Магистрант
2 Батсайхан Өсөхбаяр ХШУИС Цөмийн технологи
3 Батзул Жавзмаа ХШУИС Материал судлал, шинэ материалын технологи
4 Батгэрэл Энхзаяа ХШУИС Материал судлал, шинэ материалын технологи
5 Амарсайхан Уламбаяр ХЗС Эрх зүй
6 Баатар Сүндэръяа ХЗС Эрх зүй

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС