Сөүлийн үндэсний их сургуулийн 2021 оны хаврын улирлын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС-ийн хамтын ажиллагаатай тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Тус тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын их дээд сургуулийн багш нарт зориулсан докторын хөтөлбөрийн бүрэн тэтгэлэг бөгөөд 2021 оны хаврын улирлаас хичээллэж эхлэх болно.

Бүх салбарын судлаачид өргөдөл гаргах эрхтэй бөгөөд инженерчлэл, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөгжил судлал болон Солонгос судлалын салбарын өргөдөл гаргагчид давуу талтай.

Тус тэтгэлэгт:

  • 6 хүртэлх хичээлийн улирлын сургалтын төлбөр
  • 1,500,000-2,000,000 вонны сар тутмын тэтгэлэг
  • 2 талын онгоцны зардал
  • Солонгос хэлний сургалт
  • Эрүүл мэндийн даатгал
  • Оюутны хотхоны байр тус тус багтана.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт
  • Ажлын тодорхойлолт
  • Диплом, дүнгийн хуулбарын хамт
  • Видео танилцуулга
  • Тодорхойлох захидал /МУИС болон Сөүлийн үндэсний их сургуулиас/

Тавигдах шаардлага:

  • Докторын зэрэггүй их, дээд сургуулийн багш байх
  • 2021 оны хаврын улиралд Сөүлийн үндэсний их сургуулийн докторын хөтөлбөрт элссэн байх

Бүртгүүлэх хугацаа:

  • 07.20-07.30-ны өдрийн 17:00 цаг хүртэл элсэлтийн бүртгэл явагдана
  • Элсэлтийн дараагаар 2020.11.23-12.04 хүртэл тэтгэлгийн материал хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Сөүлийн үндэсний их сургуулийн +82-2-880-2519 утсаар эсвэл intlscholarship@snu.ac.kr цахим шуудангийн хаягаар холбогдож авч болно.

Мөн https://nummta-my.sharepoint.com/:b:/g/personal/munkhtamird_num_edu_mn/EX1r3pfbPy9CqK5NfIBtpiQBQZlIVM1ZOoVQIfqP2lz2VA?e=WdqQD4 холбоосоор тэтгэлгийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС