“Урлагийн их наадам 2025”-ын тэргүүн байрт ШУС-ийн БУС-ын баг хамт олон шалгарлаа

Share Button

МУИС-ийн Урлагийн их наадам нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, гоозүйн мэдрэмж, багаар ажиллах ур чадвар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой, олон жилийн түүхтэй сургуулийн бахархал болсон арга хэмжээ билээ.

Урлагийн наадамд:

  • Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар
  • Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар
  • Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Инженер, технологийн сургууль
  • Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн оюутан залуус оролцов.

МУИС-ийн есөн бүрэлдэхүүн, салбар сургуулийн нийт 300 гаруй оюутан оролцож авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Урлагийн их наадмын шүүгчээр МУСТА дуучин Э.Болор-Уянга, “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Г.Даваадалай,  Хүн театрын бүжигчин А.Жамьяансүрэн нар шүүгчээр ажилсан юм.

Бүрэлдэхүүн сургууль тус бүрийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шилэгдэн шалгарсан оюутнуудын үзүүлбэрүүд Урлагийн их наадамд оролцдог. Үзүүлбэр бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай байсныг тэмцээний шүүгчид онцлов.

МУИС-ийн авьяаслаг оюутан залуус гоцлол дуу, ардын болон язгуур урлаг, хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг бүжиг (чөлөөт) гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр дараах сургуулиуд шагналт байруудыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Тэргүүн байр:  Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын баг

Дэд байр: Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн баг  

Гутгаар байр:  Бизнесийн сургуулийн баг

Гоцлол хөгжим:

  • Тэргүүн байр: УТСОУХНУС
  • Дэд байр: ШУС-ийн Байгалийн ухааны сургууль
  • Гутгаар байр: ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль

Хамтлаг бүжиг (цэнгээнт)

  • Тэргүүн байр: УТСОУХНУС
  • Дэд байр: ШУС-ийн Байгалийн ухааны сургууль
  • Гутгаар байр: Бизнесийн сургууль

Ардын болон язгуур урлаг

  • Тэргүүн байр: УТСОУХНУС
  • Дэд байр: ШУС-ийн Байгалийн ухааны сургууль
  • Гутгаар байр: МТЭС

Чөлөөт бүжиг

  • Тэргүүн байр: Бизнесийн сургууль
  • Дэд байр: УТСОУХНУС
  • Гутгаар байр: ШУС-ийн Нийгмийн ухааны сургууль

Гоцлол дуу:

  • Тэргүүн байр: МТЭС
  • Дэд байр: ШУС-ийн Нийгмийн ухааны сургууль
  • Гутгаар байр: ШУС-ийн Байгалийн ухааны сургууль тус тус шилдэгээр шалгарав.

МУИС-д суралцаж буй 21.000 гаруй оюутнаас өөрсдийн авьяас чадвараараа шалгарч манлайлан оролцож, үлгэр дуурайлал болсон наадмын оролцогч бүрт халуун баяр хүргэж, амжилт хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар