ШУТУП | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

Ажлын байрны нэр:  Залны зохион байгуулагч

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нийгмийн ухаан, Боловсрол судлал

Туршлага: Мэргэжлээрээ болон боловсролын байгууллагад ажилласан туршлагатай

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Гүйцэтгэх чиг үүрэг:

Спорт залны өдөр тутмын үйлчилгээ, аж ахуйн ажлуудыг зохион байгуулах, багш, ажилтнууд, суралцагчдын ая тухтай ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын эд хөрөнгийн бүрэн байдлыг хариуцах, хяналт тавих, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлэх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хоёрдугаар сарын 28-ны17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1131

МУИС-ийн Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар