Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль клоуд лабораторитой боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн “Электроник, автоматжуулалтын сургалт, судалгааны лаборатори”-ийг клоуд төхөөрөмжөөр тохижуулан сургалтад бэлэн болгов.

Тус лабораторийг барилгын цахилгаан хангамж, холбоо дохиолол, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматжуулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мокса Инженеринг ХХК”-ний хамт олны зүгээс клоуд тоног төхөөрөмжөөр тохижууллаа. Лабораторийн нээлтийн үйл ажиллагааг 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор сүүлийн үеийн технологиор сургалт, судалгаа хийх боломж бүрдэж байна.

Төрөлх сургуульдаа оюуны хөрөнгө оруулалт хийж, хандив өргөсөн төгсөгч инженерүүддээ болон “Мокса Инженеринг ХХК”-ний хамт олонд талархалаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар