МУИС –ийн оюутнууд Зүүн Хойд Азийн Залуучуудын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирлээ

Share Button

НҮБ – ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ – ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс, Глобал компакт сүлжээ, Korea Их Сургуулиуд хамтран БНСУ – ын Сөүл хотноо 2013 оны 1 сарын 7 – 9-ны хооронд Зүүн Хойд Азийн залуучуудын зөвлөлдөх уулзалтыг “Бидний хүсч буй дэлхий ертөнц” сэдвийн дор зохион байгууллаа.

Тус уулзалтад Монгол, Япон, Солонгос, Хятадын 51 төлөөлөгч залуучууд оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн 11 залуучууд оролцлоо. Төлөөлөгчид нь улс орнуудын нийгмийн янз бүрийн давхарга, олон салбарын төлөөлөл болсон залуучууд байлаа. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МУИС, ХУИС, ИЗИС болон Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн оюутан, залуучууд оролцсоноос МУИС – аас НШУС – ийн социологи, нийгмийн ажлын тэнхимээс С.Алтанхуяг, Н.Тэргэл (Нийгмийн ажлын магистрант), Б.Мичидмаа (Социологийн 3-р ангийн оюутан), МТС –ийн М.Өгөдэй (Мэдээлэл технологийн 3 –р анги) нар оролцлоо. 551649_386106434815003_2085698473_n

МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч Проф О.Мөнхбат тус зөвлөлдөх уулзалтын үндэсний зохион байгуулах хорооны гишүүний хувьд Монголын талын түүний дотор МУИС-ийн оролцоог ханган ажиллсан юм.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь оролцогч улс орнуудын залуучууд Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн байдал, туршлага сургамжуудаа хуваалцаж, 2015 оноос хойш дэлхийн даяар баримтлах хөгжлийн бодлого чиглэлд өөрсдийн дуу хоолой, санал бодлоо  тусгахад чиглэгдсэн.

Уулзалтад оролцогчид 4 бүлэгт хуваагдсан бөгөөд бүлгийн бүрэлдэхүүнд улс бүрээс 3-4 төлөөлөгч залуучууд орж 3 өдрийн турш санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.

Уулзалтын эхний өдөр Мянганы Хөгжлийн Зорилтууд(МХЗ) – ын хэрэгжилтийн түвшин, ололт амжилт, хүрсэн үр дүнгийн талаар хэлэлцэж МХЗ – ууд нь бүс нутгийн хэмжээнд олон сая иргэдийг ядуурлаас ангижрах, суурь боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх, улс орнууд хөгжлийн бодлогын асуудлаар МХЗ хэмээх “нийтлэг хэлтэй” болох, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ гэдэг дээр оролцогч улс орнуудын залуучууд санал нэгдсэн юм.

Уулзалтын хоёр дахь өдөр бидний өөрсдийн амьдарч буй дэлхий ертөнц, бидний үр хүүхэд, хойч ирээдүйн амьдрах дэлхий ертөнц гэсэн үндсэн хоёр асуудлаар хэлэлцэж бүс нутаг, улс орнуудын энх тайван, аюулгүй байдал, хүний хөгжил, хүний эрх, байгаль орчин, сайн засаглал, эдийн засгийн хөгжил ба тогтвортой өсөлт гэсэн үндсэн 6 тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон.

DSC01302Уулзалтын гурав дахь өдөр өмнөх өдрүүдийн хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн дүгнэж Зүүн Хойд Азийн залуучуудын тунхаглалыг боловсруулахад гол анхаарлаа хандуулж НҮБ, улс орнуудын Засгийн Газар, ТББ – ууд, хувийн хэвшилд өгөх зөвлөмжүүдийг гаргасан.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудын залуучуудын төлөөлөл 3 өдрийн турш эрх тэгш, нээлттэйгээр хэлэлцэж, санал нэгдэн баталсан тунхаглалаа БНСУ- ын гадаад харилцааны сайд Kim Sung – hwan болон Япон, Монгол, Хятад улсын засгийн газрын төлөөллүүдэд гардуулж өгсөн юм. Монгол улсын засгийн газрыг төлөөлөн БШУЯ – ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган тунхаглалыг гардан авсан.

Тус уулзалт нь оролцогч улс орнуудын залуучууд мэдлэг туршлага, соёл, санал бодлоо нээлттэй хуваалцсан амжилттай хурал болж өндөрлөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар