Хууль зүйн сургуулийн захирлын туслахын нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: Захирлын туслах

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр

Мэргэжил: Эрх зүйч

Туршлага: Захирлын туслахаар ажиллаж байсан бол давуу тал болно

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программ,техник хангамж, интернэт орчинд ажиллах,
  • Монгол хэлний хэл зүй, найруулан бичих чадвартай байх,
  • Ачаалал даах чадвартай байх,
  • Хариуцлагатай шуурхай байх,
  • Харилцааны соёл, ёс зүйтэй байх,
  • Зөв хандлагатай байх.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/

Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар

Иргэний үнэмлэхийн хуулбар

Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 03-ны өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар