Азийн сургуулиудын 2-р форум боллоо

Share Button

Азийн их сургуулиудын 2-р форум 2013 оны 1-р сарын 24-26-нд Тайландын Бангкок хотноо боллоо. Уг арга хэмжээг “Creating a New Vision for the Future of Asian Universities” сэдвийн хүрээнд Тайландын Chulalongkorn их сургууль болон Сеүлийн үндэсний их сургууль хамтран зохион байгуулсан юм.

AUFphotoНийт 23 их сургуулийн 50 гаруй төлөөлөгчид оролцсон  энэ уулзалтанд Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Bindi N. Lohani, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын захирал д-р. Gwang-Jo-Kim нар урилгаар илтгэл тавьж мөн Азийн их сургуулиудын хувьд тавигдаж буй асуудал, их сургуулиудын зэрэглэл, нийгмийн хариуцлага зэрэг сэдвүүдээр Тайланд, БНСУ, Хонконг зэрэг улсын их сургуулиудын удирдлага, профессорууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.  Форумд оролцогчдын зүгээс Азийн их сургуулиуд цаашид улам нягт хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, ирэх оны хамтын ажиллагааны хүрээнд  уг форумын веб хуудсыг ажиллагаанд оруулах, хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлттэй холбоотой хамтарсан судалгаанд анхаарлаа хандуулах, их сургууль бүрээс 2 оюутан оролцсон оюутнуудын арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхийг дэмжлээ.

DSCN0177Азийн сургуулиудын 2-р форумд МУИС-ийг төлөөлж эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, МКС-ийн захирал Л.Алтангэрэл нар оролцсон бөгөөд доктор Ч.Ганзориг 1-р сарын 25-ны үдээс хойш “Universities and Social Responsibility in the Age of Emerging Asia” сэдэвт хуралдааныг даргалан явуулсан юм.  Уулзалтын төгсгөлд дараагийн форумыг Аль Фараби Казакийн үндэсний их сургууль зохион байгуулахаар боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар