Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 14-ний өдрийг “Пи” тооны өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхимийн их семинарыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн семинарт Их Британийн Баттын их сургуулийн Математикийн тэнхимийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавих тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.