ЕБС-ийн суралцагчдад зориулж ЭЕШ-ын 10 хичээлээр арга зүйн зөвлөмж, лекц, мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах “МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадыг Багш, оюутны хөгжлийн төвд цувралаар зохион байгуулж байна. Энэ долоо хоногт “ФИЗИК” хичээлийн арга зүйн зөвлөмж, өдөрлөг болно.