Бүртгэл дүн шинжилгээний төвд мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БҮРТГЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Ажлын байрны нэр:  Мэргэжилтэн (хөтөлбөр)

Орон тоо: 2 /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Туршлага: Боловсролын байгууллагад гурваас доошгүй жил ажилласан

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS/
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвартай;

Гүйцэтгэх чиг үүрэг:

Сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр, стандарт боловсруулах, шинэчлэхэд туслалцаа үзүүлж, шинэчлэл өөрчлөлттэй холбогдох мэдээллийг сургалтын мэдээллийн системд оруулах, баримтжуулан хадгалах, хөтөлбөрийн хороонд шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргаж өгөх, оюутны мэргэжил сонголтыг зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, бодлого боловсруулах, хөтөлбөрийн чанарын үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хөтөлбөрийг магадлан итгэмжлэлд оруулах ажлыг удирдан зохион байгуулах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын болон эрдмийн зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Товч танилцуулга (CV)
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Бүртгэл: 

Материалыг 2024 оны гуравдугаар сарын 13-20-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1138

МУИС-ийн Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар