“Боловсролын салбар дахь залуусын оролцоо” танилцуулга, уулзалтад урьж байна

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн төв нь Хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээг 2018 оноос эхлэн эрчимтэй явуулж, МУИС-ийн суралцагчдад чиглэсэн олон талт үйл ажиллагаа, өдөрлөг, хөтөлбөрт арга хэмжээ болон төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг судалж ирсэн. Үүний үр дүнд 50 гаруй ажил олгогчидтой мэдээ, мэдээллээ солилцож, идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр “Илгээлтийн багш” НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Хамтын ажиллагааны эхний танилцуулга уулзалтыг “Teach for Mongolia” байгууллагаас “Боловсролын салбар дахь залуусын оролцоо” сэдвийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багш хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудтай уулзалт зохион байгуулахаар боллоо. Иймд оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн уг уулзалтаар “Teach for Mongolia Fellowship” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Тус хөтөлбөрийн 22 залуу өдгөө найман аймгийн 12 сумын сургуульд багшилж, 5200 гаруй сурагчдад шууд нөлөөллөө үзүүлэн ажиллаж байна.

Та боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийг хүсэж байвал доорх холбоосоор бидэнтэй нэгдээрэй.

Бүртгүүлэх холбоос: https://worki.mn/job/76407445156528

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар