МУИС-ийн Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрт суралцагчид Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэг хүртлээ

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2023 оны есдүгээр сарын 25-нд санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд МУИС-д “Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр” батлагдаж, 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд анхны 20 магистрантыг элсүүлэн сургалт эхлээд байна. Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийг Шинжлэх ухааны сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулийн есөн тэнхимийн 17 багш хамтран хэрэгжүүлж байна.

МУИС-ийн Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрт суралцагчдад “Бадамлянхуа” сангийн санхүүжилттэй Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн ректор доктор, профессор Д.Бадарч, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн сангийн Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны асуудал эрхэлсэн захирал А.Цолмонтуяа, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор Ч.Тамир, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал, Жендэр судлалын магистрын хөтөлбөрийн хорооны ахлагч, доктор Ц.Цэцэгжаргал, МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Түмэнгэрэл болон МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.

Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэгийг МУИС-ийн Жендэр судлалын салбар дундын хөтөлбөрт суралцаж буй Ц.Баасаннямбуу, Б.Батчимэг, Н.Батзориг, Д.Должинсүрэн Л.Мөнхтулга, О.Мөнхцэцэг, Ц.Номинсүрэн, Э.Сайнзаяа, Г.Сувдаа, Ц.Энх-Оюун нарын 10 магистрант хүртсэн байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар