МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, Оюутны хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй “Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр боллоо. Өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн багш, ажилтан, суралцагчид үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө авах боломжтой юм.
“Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөгийг нээж, Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Б.Амарсанаа болон Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга доктор В.Дашдаваа нар үг хэллээ.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр дараах тулгамдсан асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
- Цагаар ажилласны хөлс болон хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй асуудал
- Орон сууц хөлслөхтэй холбоотой асуудал
- Зээлдэх, зээлдүүлэхтэй холбоотой асуудал
- Та болон таны ойр дотнын хүн дарамт, хүчирхийлэлд өртсөн бол
- Гэмт хэрэг, зөрчилтэй холбогдох асуудал
- Гадаадын иргэн харьяат, визний зөвшөөрөлтэй холбогдох асуудлаар
Зөвлөгөөг Хууль зүйн сургуулийн оюутнуудаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн хүрээлэн, “Легал Консалтанси энд Рисерч Тийм” ХХК, “СНОУ ХИЛЛ КОНСАЛТИНСИ” ХХН, “Дэнс легал” ХХК, “Эм Жэй Эл Атторнейс” ХХН гэсэн байгууллагуудын мэргэжлийн хуульчид өгнө.
Та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирж танд болон таны ойр дотны хүнд тулгамдсан хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө авч, учирч болох эрсдлээс сэргийлээрэй.
- 2024 оны дөрөвдүгээр сарын 03, Хичээлийн II байрны 2 давхарт
- 2024 оны дөрөвдүгээр сарын 04, Номын сангийн 2 давхарт
- 2024 оны дөрөвдүгээр сарын 05, Хичээлийн IV байрны 2 давхарт