МУИС-ийн дэргэд гарааны компани байгуулахад БШУЯ дэмжин ажиллана

Share Button

Инновацын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.4-т заасны дагуу судалгаа шинжилгээний ажлын үр дүнг инновацын бүтээгдэхүүн болгох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МУИС-ийн Технологи дамжуулах төв нь БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа.

Энэ хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, багш судлаачид өөрсдийн оюуны бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлд гаргах зорилготой гарааны компани байгуулахад шаардагдах баримт бичиг, материалуудыг БШУЯ хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу инновацын төсөл хэрэгжүүлэгч гарааны компани гэж бүртгэснээр татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм.

Монгол Улсын оюуны ундарга болсон МУИС-ийн эрдэмтэн, багш судлаач та бүхнийг гарааны компани байгуулахад Технологи дамжуулах төв дэмжин ажиллах болно. Хамтран ажиллахыг урьж байна.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк, Технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар