МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль-3” (Engaging Youth in Nature – Laws of the Environment – III) төслийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Төслийг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2022, 2023 онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан сургуулийн өсвөр үеийн 10 мянган хүүхдийг төсөлд үнэ төлбөргүй хамруулж, экологийн боловсрол олгосон юм.
Төслийн нээж МУИС-ийн ректор Д.Бадарч болон Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар үг хэллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Ханнс-Зайделийн сангаас 2023 онд “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим”-ыг санхүүжүүлэн байгуулж “Амьд үлдээгээч !” нэртэй хууль бус ан агнах тухай хүүхдүүдэд мэдлэг олгох шинэ хөтөлбөр боловсруулж сургалтад нэвтрүүлсэн. Байгаль орчны хууль, эрх зүйн анхан шатны боловсрол олгох зорилгоор байгуулсан уг танхимаар одоогийн байдлаар есөн мянга гаруй хүн үйлчлүүлээд байна.
МУИС-ийн Экологийн боловсролын төвд ирснээр байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн “Амьд үлдээгээч!”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Ой яг…” өртөөгөөр аялах боломжтой. Эдгээр анги танхимууд нь ан амьтан, моддыг бодитоор харах боломж бүрдсэн интерактив өрөө юм.
Энэ жил төслийн хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн алслагдсан сургуулийн 2,500 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөж байна.