Оюутны хөгжлийн төв болон Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвтэй хамтран “Хууль, эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг арга хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 3, 4, 5-ны өдөр хичээлийн II, IV байр, Номын санд зохион байгуулав. Өдөрлөгөөр дараах зорилтыг тавьж ажиллаа. Үүнд:
- МУИС-ийн оюутан, багш, ажилтанд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх,
- Хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, зөвлөмж авах боломжийг бүрдүүлэх,
- Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах,
- Хамтран зохион байгуулагч, оролцогч болон зөвлөгөө авагчдаас гарсан санал санаачилга, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусгах
Өдөрлөгт хууль эрх зүйн үйл ажиллагаа эрхэлдэг долоон байгууллагын нийт 17 хуульч, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн 65 клиникч оюутан оролцож хууль зүйн туслалцаа үзүүллээ.
Зөвлөгөө авагчид хууль эрх зүйн дараах тулгамдсан асуудлаар зөвөлгөө авсан байна.
- Төрийн бус байгууллага хэрхэн байгуулах тухай
- Газар өмчлөх тухай
- Ашигт малтмал ашиглалтын дараах нөхөн сэргээлттэй холбоотой асуудлаар
- Эрүүгийн болон иргэний журмаар гомдол гаргах тухай
- Ял эдлүүлэх эрх зүйтэй холбоотой асуудлаар
- Залилангийн хэргийн талаар
- Хөдөлмөрийн харилилцаа, эрх зүйтэй холбоотой асуудлаар (Хөдөлсөрийн гэрээ байгуулах,цуцлах, цагаар ажилласны хөлс, цалин хөлснөө нэмэгдүүлэх хүсэлт гаргах, ээлжинй амралтаа авах, туршилтын хугацаа гэх мэт)
- Ашиглалтанд ороогүй орон сууц худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар
- Гэрээ байгуулах, түүний үүргийн гүйцэтгэл, зөрчлөөс үүсэх асуудлаар (Чанаргүй зээлдэгч болох эсэх, гэрээний үүргийг хангуулах гэх мэт)
- Зээлэх, зээлдүүлэхтэй холбоотой асуудлаар
- Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох асуудлаар (Өндөр настны тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт)
- Гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлаар
- Эд хөрөнгө, хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар (Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, шилжүүлэх)
- Бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлаар
- Гадаад улсад сурах виз жуулчлалтай холбоотой асуудлаар
- Орон сууц хөлслөхтэй холбоотой асуудлаар
- Сэтгэл санааны хохирлыг хэрхэн төлүүлэх тухай
- Цэргийн алба хаах, цэргийн албыг дүйцүүлэн хаах, оюутан цэрэг хөтөлбөртэй холбоотой асуудлаар
- Монгол улсын гаалийн хилээр нэврэх, зорчигчийн эд зүйлийг нэвтрүүлэх асуудлаар
Энэ удаагийн арга хэмжээг дэмжин хамтарч ажилласан байгууллага, хуульч өмгөөлөгчиддөө гүн талархал илэрхийлье!
- Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн клиникч оюутнууд
- Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв
- Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн хүрээлэн үндэсний хүрээлэн
- Өмгөөллийн “Дэнс легал” ХХК
- Сноу хилл консалтинси ХХН
- Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН
- Легал Консалтинси энд Рисерч Тийм ХХК
- Хуулийн кафе хуульч залуусын нэгдэл
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ