Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төв хамтран Англи хэлний хэлний улсын 26 дахь олимпиадыг дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг есөн дүүргээс шалгарсан ЕБС-ийн 9, 12 дугаар ангийн 570 сурагч, 35 багш хүчээ сорих ажээ.