Англи хэлний улсын 26 дахь олимпиадыг БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар, ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төв хамтран дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс эрдэм ухаан, оюун мэдлэгээрээ шалгаран ирсэн ЕБС-ийн 9, 12 дугаар ангийн 570 сурагч, 35 багш хүчээ сорьлоо.
Энэ удаагийн олимпиадыг есдүгээр ангийн стандарт, гүнзгийрүүлсэн, 12 дугаар ангийн стандарт, гүнзгийрүүлсэн, багш гэсэн таван төрлөөр бичгийн болон аман шалгалтыг зохион байгуулж 31 алтан медаль, 62 мөнгөн медаль, 62 хүрэл медалийн эздийг тодрууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Скайтел групп”, “Би Эн Ай Эн Би капитал”, “Улаанбаатар пропертиз ХХК”, “МН.НБМ Холдинг ХХК” компаниуд олимпиадыг ивээн тэтгэж оролцлоо.