Ардын уламжлалт болон орчин үеийн урлагаар дамжуулан оюутан залууст эерэг соёлыг түгээх, МУИС-ийн соёл, оюутан хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор “Урлагийн их наадам-2024”-ийг зохион байгуулахаар боллоо. Урлагийн их наадамд долоон төрлөөр салбар сургууль бүрийн шилдэг оролцогчид оролцоно. Иймд оюутан залуус та бүхнийг урлагийн наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
МУИС-ийн урлагийн авьяастай оюутан залуучуудыг шалгаруулж, нэгдсэн урлагийн тогтолт зохион байгуулна.
Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт
Хаана: Улаанбаатар театрын концертын их танхимд /Хуучнаар УБ Чуулга/
Мэдүүлэг авах сүүлийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 01
Мэдүүлгийн маягт ТАТАХ