Электроникийн улсын XX олимпиад Эрдэнэт хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 26-27-ны өдөр амжилттай болж өндөрлөсөн бөгөөд тус олимпиадыг ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль хамтран зохион байгууллаа.
Олимпиадад Мэдээллийн технологи, Электроникийн Сургуулийн “МУИС-1”, “МУИС-2” багууд амжилттай оролцов. Бодлогын төрөлд Электроникийн IV түвшний оюутан Х.Тэнгисболд гурав дахь жилдээ Тэргүүн байр эзэлсэн бол Электроникийн IV түвшний оюутан С.Самданжамц гутгаар байр, багийн төрлөөр “МУИС-2” баг дөрөвдүгээр байр буюу тусгай байр эзэллээ. Ийнхүү “МУИС-1″ баг нийлбэр дүнгээр Тэргүүн байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.
- “МУИС-1” багийн ахлагчаар Х.Тэнгисболд /Электронкийн IV түвшний оюутан/ Багийн гишүүдээр С.Самданжамц, Э.Хулан, Н.Бүрэнзаяа, Б.Намуунаа нар,
- “МУИС-2” багийн ахлагчаар А.Азжаргал /Электронкийн IV түвшний оюутан/ Багийн гишүүдээр Г.Дашням, А.Жавхлан, О.Баярхүү, Б.Болдбаатар, удирдагч багшаар МТЭС-ийн багш Б.Алтанцоож нар оролцлоо.
Олимпиадыг ивээн тэтгэсэн Эрдэнэт ТӨҮГ, Unitel групп, MOXA Engineering ХХК-ний нийт хамт олонд талархлаа илэрхийлье.